Хоосон чанар гэж юу вэ?

| Sunday, June 19, 2011

Шүлэглэл
 
Ерөөсөө бүх юм хоосныг
Ердөө саяхан би ойлголоо яая гэхэв 
Хайр гэж байхаа больчихож
Хар гэдэг юм арилсан гэсэн үг
 
Дурлал гэж хуурамч болсон байна
Дуугүй явахаас өөр сайхан юм алга
Итгэл гэж бүүр алга болчихож
Эвдүүлж байхыг нь харахаар ой гутна
 
Сэтгэл гэдэг юмыг дурсаад ч бүүр хэрэггүй
Сэв суухаас өмнө хураагаад авдаг бололтой
Орчлон хоосон гэдгийг
Оройдоо тултал ойлгосон ч
Огт үнэмшиж чадахгүй
Одоо болтол явж дээ би

Эхийг Монгол Сүм-ээс авав.


... Дүрс бол хоосон чанар...
...Хоосон чанар бол дүрс...
Дүрсээс ангид хоосон чанар үгүй.
Хоосон чанараас ангид дүрс үгүй.
Шарибудра, тэр мэт юмс үзэгдэл бүгд тодорхой шинж чанаргүй хоосон:
үүсэх ч үгүй,
устах ч үгүй,
хиртэх ч үгүй,
цэвэрших ч үгүй,
дундрах ч үгүй,
дүүрэх ч үгүй, бөлгөө.
Шарибудра, тийм учир хоосон чанарын агаарт дүрс үгүй, сэрэл үгүй,
бодол үгүй,
үйлдэл үгүй,
сэтгэл үгүй.
Нүд үгүй, чих үгүй,
хамар үгүй,
хэл үгүй,
бие үгүй,
ухаан үгүй.
Дүрс үгүй,
дуу үгүй,
үнэр үгүй,
амт үгүй,
хүрэлцэхүүн үгүй,
юмс үгүй болой.
Нүдний орноос эхлээд сэтгэлийн орон,
сэтгэхүйн орон хүртэл бүгд үгүй...

1 сэтгэгдэлтэй:

orshikhoo said...

very great thing

Post a Comment