Үүнийг үзээрэй гэж хэлэх байна.

| Friday, November 25, 2011

Саяхан Монголд SMCUB("Сошиал Медиа Клуб-Улаанбаатар") 11 сарын Анхны Чөлөөт Уулзалт болж олон илтгэгч нар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан байна. Үүнийг зохион байгуулж оролцсон NMMATeam-нхандаа баярлалаа.

Та SMCUB-ын талаар дараах хуудсуудаас мэдээлэл авч болно.
http://socialmediaclub.org/chapter/ulaanbaatar
http://facebook.com/SMCUlaanbaatar/
http://twitter.com/SMCUlaanbaatar/
http://flickr.com/SMCUlaanbaatar/
Уулзалтанд тавигдсан илтгэгч нараас залуучуудад зориулж ярисан илтгэгч Д. Энхбатын яриа маш их таалагдлаа. Үүнийг таньтай хуваалцахыг хүссэн юм.
Түүний хэлсэн үгсээс иш татвал:

- "Би өөрийнхөө хүсч байсан юмыг хийсэн үү? Би өөрийнхөө хүсч байгаа юмыг үзээд алдсан уу? Хэрвээ та үзээд алдсан бол бүтсэн ч бай бүтээгүй ч бай та хамгийн азтай хүн!"
- "Хүн хамгийн чухал нь чи өөрөөрөө байх ёстой. Бусдад таалагдахыг хичээх тусам та өөртөө таалагдахгүй болно."
- "Таны мэдрэмж, хийж байгаа зүйл тань таньд аз жаргал авчирч байх"
- "Бүх амжилт гаргаж байгаа хүмүүс ядардаггүй. Учир нь дуртай ажлаа хийж байгаа болохоор тэр"... үлдсэнийг нь та өөрөө сонсоорой :)

#SMCUB 11.11 илтгэгч Д. Энхбат:
Дангаасүрэнгийн Энхбат: Системийн Инженер, Ногоон Намын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Internet pioneer.
             Твиттер: @Enkhbat
             Веб сайт: Энхбат.МН

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment