Манж Чин улс

| Thursday, July 7, 2011

Манж Чин улс нь 1644 оноос 1911 он хүртэл Хятад, Монголыг захирсан улс юм. Түүнийг Манж хэлэнд Дайчин гүрэн (Daicing gurun.png), Нанхиад хэлэнд Их Чин буюу Да Чин (大清) гэдэг байжээ.
Энэ улс нь анхандаа Монголын Хойд Юань гүрэн, Нанхиадын Мин улсын тэмцлийг ашиглан гарч ирсэн нүүдэлчин ардын улс байсан боловч анхны жилүүдээсээ эхлэн хятаджсан байна.

Нэр
Улсын албан ёсны нэр нь "Их Чин" гүрэн. Анхандаа Монголчуудын дунд Хүндлэлт Хаан хэмээн алдаршсан Нурхачи баатарын удирдлаган дор "Хожуу Цинь улс" (Хожуу Алтан улс) гэж нэрлэгдэж байсан боловч хүү Абахай хааны үеэс Монгол, Манж, Нанхиад хэлэнд ижил утгаар хэрэглэгдэх "Чин" гэдэг үгээр улсаа нэрийдэх болжээ. Их Чин гэхийг Нанхиад хэлэнд Да Чин (大清) гэх ба үүнийг сунжруулан мөн загвар имижтэйгээр Дайчин гүрэн гэх болжээ.

Түүх

Үүсэл:

Нурхач баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэнг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай 1618 онд Мин улстай холбоо тогтоон Манжтай байлдаад ялагджээ. Тэр цагаас Нурхач Өвөр Халхын тайж нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. Чингис хаан "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил Нурхач баатар "Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэж ярьдаг байв.
Тэгсээр Хорчин, Горлос зэрэг аймгийн тайж нар, мөн Өвөр Халхын тайж нар Нурхачтай холбоотон болж, Лигдэн хаан ганцаарджээ. Өвөр Халхын тайж нар Манжтай холбоо тогтоохдоо Мин улсын эсрэг хамтарч байлдана гэж тангарагласан боловч 1622 онд Лигдэний эсрэг байлдаж ухраасан байна. 1623 онд Лигдэн Өвөр Монголын Түмэд, Ордос зэрэг нутгуудыг Манжаас өрсөн өөртөө нэгтгэсэн байна.
1626 онд Нурхачийг Абахай хаан (1592-1643) залгамжилж, Лигдэнг өөрийн талд оруулахаар чармайж байв. Лигдэн хаан 1631 онд Манжийн эсрэг дайтан эхэлж, нутагт нь гүн давшин орсон боловч 1634 онд Манж ба түүний холбоотон монгол тайж нарын цэргийн нэгдсэн хүчинд цохигдож, Хөх нуурын (одоогийн БНХАУ-ын Цинхай муж) зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Манжууд Хөх хотыг эзэлж, 1636 онд Манжийн Абахай хаан өөрийгөө бүх Монголын хаан өргөмжилж, eлсаа "Чин улс" хэмээн нэрлэжээ.
Манжууд Өвөр Монголын цэргийн хүчинд дулдуйдан 1640 онд Бээжинг авч, Мин улсыг мөхөөн, Хятадыг эзэлсэн юм. 1670 онд Манжийн Энх Амгалан хаан Хөх нуурыг эзэлжээ. 1646-1675 онуудад Өвөр Монголд Сүнидийн Тэнгис тайж, Лигдэний хүү Эрх Хонгор, ач Абунай, гуч Бүрни ван нар Манжийн эсрэг боссон боловч дарагдсан байна.
Манжийн хаад эхэн үедээ монгол хаадын удмын охидоос хатан буулгадаг байв. Тиймээс Энх Амгалан хаан тэргүүтэн манжийн хаад өөрсдийгөө басхүү Юан улсын хаадын залгамжлагчид гэж үзэж байв.


Манжийн ноёрхлын үед феодалын мөлжлөг ширүүссэн нь Манж улс Энх-Амгалан хааны үеэс цэцэглэн мандаж Тэнгэрийг тэтгэгч хааны үе хүртэл үргэлжилсэн юм. Манжийн түрэмгийлэгчид, Монголын шар хар феодалыг түшин, хөдөлмөрчин ард, албат, хамжлагын эрхгүй байдлыг урьдынхаас нь бүр хүндрүүлсэн билээ. Монголын тухай манж нараас “Монгол цаазын бичиг"-т оруулсан хууль цөм феодаль ангийн шинж чанартай нь илэрхий юм. Тэдгээр хууль ёсоор монголын хөдөлмөрчин олны аж төрөх хамаг юмыг нарийн чанд дүрэм хэмжээтэй болгож, монгол газарт Манжийн хянах цагдах дэглэм тогтжэ Уналт
Манж Чин улсын засаг төрөөс манж хэл, соёлыг хадгалан авч үлдэх бодлого явуулж байсан авч нэгэнт хүрээлэн буй нанхиад угсаатны хэл, ёс, заншилд аажим аажмаар автсаар, 19-р зуун болоход Манжийн хааны ордонд ч манжаар ярилцах нь ховор болжээ. Гэвч Чин улсыг мөхөх хүртэл манж бичгийн хэл албан хэрэгт хэрэглэгдсээр байсан юм. Манж улсын сүүлийн хаан Хэвт Ёс хоёрхон настайдаа хаан эзэн өргөмжлөгдсөн боловч эх хатан төрийн хэргийг барьж байлаа. 20-р зууны эхнээс Сунь Ят Сен мэтийн Хятадын үндэсний үзэлтнүүд манж нарыг харийн булаан эзлэгчид гэдгийг нь тунхаглаж байв. Гэвч Хятадын хувьсгал ялж, бүгд найрамдах улс байгуулмагцаа манжуудыг хятадын бүрэлдэхүүнд оруулах эрх ашгийн үүднээс тэднийг харийн түрэмгийлэгчид хэмээн тунхаглахаа зогсоож, өөрсдийн нэг хэсэг мэтээр сурталдах болжээ.


Эх сурвалж: Монголдоо.Нет