Хамгийн анхны гэрэл зургууд

| Saturday, August 20, 2011

1. Хамгийн анхны гэрэл зураг

1826 онд Францын эрдэмтэн Joseph Nicéphore Niépce хүн төрөлхтний хамгийн анхны гэрэл зургийг хальснаа буулгажээ. Өөрийн гэрийн цонхноос гаднах хашаа, байшин зэргийн харагдах байдлыг авсан энэхүү зураг нь “View from the Window at Le Gras” нэртэй аж. Зургийг авахдаа тусгай бодисоор (bitumen) бүрсэн хавтгай ашиглан цонхны тавцан дээрээ хэдэн цагийн турш авчээ.



2. Хамгийн анхны өнгөт зураг

Шотланд физикч James Clerk Maxwell хэдийгээр цахилгаан соронзонгийн онолоороо алдартай ч гэрэл, өнгөний онолыг мөн сонирхон судалдаг байв. Үүний үр дүнд тэрбээр хамгийн анхны өнгөт гэрэл зургийг авч чаджээ. Зурган дээрх дөрвөлжин хээтэй туузыг улаан, хөх, шар өнгөний шүүлтүүртэйгээр гурван удаа авч зурагнуудыг дахин нэгтгэснээр өнгөт зураг бэлэн болсон байна.

3. Хамгийн анхны хөдөлгөөнтэй зураг

Английн гэрэл зурагчин Eadweard Muybridge анх 1872 оноос эхлэн хөдөлгөөнт зураг авч эхлэх оролдлого хийж эхэлжээ. Зургаан жилийн дараа буюу 1878 онд Muybridge амжилтанд хүрсэн байна. Тэрбээр морин тойруулгын зам дагуу тусгай утсаар холбогдсон 12 камер цувруулан тавьж морины давхилтын хөдөлгөөнүүдийн зургийг даржээ. Ийнхүү зурагнуудаа нэгтгэж үзэхэд давхиж буй морийг үнэхээр дүрсэлсэн байлаа.


4. Хойд туйлын анхны зураг

1909 оны 4 сард адмирал Robert Peary болон түүний багийнхан (Ooqeah, Ooatah, Egingwah, Seeglo, Matthew Henson) нар хойд туйлд хүрчээ. Хэдийгээр тэд өөрсдөө хойд туйлд хүрсэн хэмээн итгэж байсан ч сүүлд нь хийсэн судалгаагаар 50-100 км дутуу байсан гэж үздэг. Гэвч тэдний авахуулсан зураг бол хойд туйл дахь хамгийн анхны гэрэл зураг гэдэг нь маргаангүй билээ.

5. Хамгийн анхны хөрөг зураг

1839 оны 10-р сард Америкийн гэрэл зургийн анхдагчдын нэг, герман цагаач Robert Cornelius хүн төрөлхтний анхны хөрөг зургийг авч, өөрийнхөө дүрийг мөнхөлжээ. Тэрбээр гэр бүлийнхээ дэлгүүрийн гадна гараа элгэндээ тэвэрч, бага зэрэг сэгсийсэн үстэйгээр гарсан байна. Мөн Robert Cornelius АНУ дахь анхны гэрэл зургийн студиудын нэгийг байгуулсан байдаг.

Эх сурвалж: Унага.нет

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment