"Үгүйлэн санана" нэвтрүүлэг ДИЛОВА ХУТАГТ-ын тухай тусгай дугаар

| Sunday, September 11, 2011







АНУ-ын Чикаго хотноо гэр бүлийн хамт амьдарч буй МУГЖ Батцэцэг нөхөр найруулагч О.Машбатын хамт харьд байгаа Монголчуудынхаа эх орноо санасан сэтгэл, элэг зүрхийг нь дэвтээсэн "Үгүйлэн санана" хэмээх олон сайхан цуврал нэвтрүүлэг бэлтгэж энэ нь олон Монголчуудад аль хэдийн танил болжээ.
Үгүйлэн санана нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Халхын тамгатай 13 хутагтын нэг домогт Дилов гэгээн Жавсранжавын тухай сэтгэл уярмаар нэвтрүүлэг хийжээ.

Бид Дилов хутагтынхаа талаар төдийлөн ихийг мэдэлгүй явжээ. Үнэхээр сайхан сэтгэл хөдөлмөөр нэвтрүүлэг болсон байна. Хүний нутагт төрийн даалгавар биелүүлэхээр одсон ч тэр үеийн олон сэхээтэн шиг хэлмэгдэж насан өөд болтлоо харь оронд амьдрахдаа Хутагт маань Монголоо гэсэн сэтгэл зүрхээ хэзээ ч гээгээгүйг энэ агуу хүний хийсэн бүхнээс харахад тодорхой.

..........1961.10.27 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулганы хуралдаанаар БНМАУ-ыг Олон Улсын Хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан өдөр. Танхимын тэртээ арын эгнээнд сууж байсан хижээл Монгол эр шийдвэр гаргах үйл ажиллагааны турш ганцаархнаа босон зогсож алгаа хавсран наминчилж байлаа. Хацрынх нь үрчлээ даган урсах нулимсаа ч анзааралгүй догдлон инээмсэглэх тэр бууралд олон улсын нэрт зүтгэлтнүүд туйлаас хүндэтгэлтэй баяр хүргэнэ. Бүхний анхаарлыг татсан энэ эрхэм хүн бол Ар Монголын домогт хувилгаадын нэг Дилова хутагт Баашлуугийн Жавсранжав байжээ.

Энэ нэвтрүүлгийг Отгонтэнгэр.мн сайт дээр албан ёсоор нэвтрүүлэн олонд түгээхийг зөвшөөрсөн МУГЖ Н.Батцэцэг эгчид чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье.

Хутагтынг заяа буян та биднийг ивээг.

Эх сурвалж:  Отгонтэнгэр.мн

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment