Үйлийн үрийн тухай

| Thursday, November 3, 2011


Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжан сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид 

Баасаар дүүрсэн гүзээгээ 
Буян хэмээн эндүүрэгчид 
Май л гэвэл аваад байх
Өгий л гэвэл үнсээд байх 


Хормойгоон тосон хохимойгоо өгөгч
Хэзээ хаанаас юу хайрлах бол гэж 
Амаа ангайн алхайн хэвтэгчид
Гараа тосон гансарч суугчид


Ядуу гэж өөрийгөө өмөөрч
Ядарсан гэж залхай загнагч
Хэн нь ч бай та нар
Хийсэн үйлийнхээ хариуг 
Хэлүүлж байж ухаарах юун

Чингис хааны айлтгал: "Эзэн би эргэн ирлээ"
(Юу тарина  түүнийгээ л хураана. Юу хүснэ түүнийгээ л авна бид...)

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment