Стив Жобс: Өлсгөлөн яв, жолоогүй амьдар

| Monday, October 10, 2011


"Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно" гэж Стив Жобс Стэнфорд Их Сургуулийн оюутнуудтай хийсэн уулзалтын үеэрээ хэлсэн байдаг.

"Apple" компани болон "Pixar" Animation Studio-г үүсгэн байгуулагч Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзээд удаагүй байгаа билээ. Дэлхий даяараа энэхүү суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдрүүдэд Стив Жобсын Стэнфордын Их Сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ өөрийн амьдралын 3 түүхийг хүүрнэн өгүүлсэнийг “Өөр мэдээ” сонины орчуулгаар та бүхэнд хүргэж байна. 

Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.

Эхний түүх зангилааны гол цэгийн тухай. Би Рийд коллежийг 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр бүлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.

Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.
Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн дараа энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ ч хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж "Next" гэж нэрлэсэн. Мөн төд удалгүй "Pixar"-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Pixar анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Next-ийг Апплэ худалдан авсан. Next-ийн бүтээсэн бүхэн Апплийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.

Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм. 17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга.
Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт, өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.

Өнөөдөр та хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр Өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. - Өлсгөлөн амьдар, жолоогүй яв. (Stay hungry, stay foolish. Rest in peace - Steve Jobs.)

Мөн түүний өгсөн ярилцлагаар "Stay Hungry, Stay Foolish" нэртэй дуу хүртэл гарсан байх юм. Сонирхоод үзээрэй.



Song Download Link: http://itunedstevejobs.bandcamp.com/

Steve Jobs sings us stories of wisdom.

Home Page: http://www.iTunedSteveJobs.com/

Get Songs: http://itunedstevejobs.bandcamp.com/

Facebook: http://www.facebook.com/pages/ITuned-Steve-Jobs/183677318319584

Twitter: http://www.twitter.com/iTunedSteveJobs

Subscribe - there's always one more thing!

Lyrics:

Stay hungry, stay foolish
And I've always wished that for myself
Stay hungry, stay foolish
And now as you graduate to begin a new
Stay hungry, stay foolish
I wish that for you

It was impossible to connect the dots looking forward when I was in college
But it was very, very clear looking backwards
So you have to trust that the dots will connect in your future
You have to trust in something
Your gut, your heart, destiny, life, karma, whatever
Believing that the dots will connect down the road
Will give you the confidence to follow your heart, your heart, follow your heart

Stay hungry, stay foolish
And I've always wished that for myself
Stay hungry, stay foolish
And now as you graduate to begin a new
Stay hungry, stay foolish
I wish that for you

Sometimes life is gonna hit you in the head with a break
Don't lose faith
The only thing that kept me going was I loved what I did
You've got to find what you love
As with all matters of the heart, you'll know when you find it
And like any great relationship, it just gets better and better as the years roll on
So keep looking, don't settle

Stay hungry, stay foolish
And I've always wished that for myself
Stay hungry, stay foolish
And now as you graduate to begin a new
Stay hungry, stay foolish
I wish that for you

If you live each day as if it was your last, someday you'll most certainly be right
If today were the last day of my life, would I wanna do what I'm about to do today?
And when ever the answer has been no too many days in a row- change something
All pride, all free of embarrassment or failure, these things just fall away in the face of death
Your time is limited, don't waste it living someone else's life

Stay hungry, stay foolish
And I've always wished that for myself
Stay hungry, stay foolish
And now as you graduate to begin a new
Stay hungry, stay foolish
I wish that for you

Stay hungry, stay foolish
And I've always wished that for myself
Stay hungry, stay foolish
And now as you graduate to begin a new
Stay hungry, stay foolish
I wish that for you

1 сэтгэгдэлтэй:

khashochir said...

амьдрал

Post a Comment