Яруу найргийн мөр...

| Sunday, April 15, 2012

Фэйсбүүкээр хэсч яваад нэгэн найрагч залуугийн шүлгүүдийг уншлаа. Таалагдав. Дараа шууд блогоосоо уншиж байвал амар гээд энд тэрлэлээ.

Эх сурвалж: А.Төгөлдөр

Нүв нүцгэн...

                                 Нүв нүцгэн хорвоод нүв нүцгэн төрчөөд
                                 Нүв нүцгэн зочилж, нүв нүцгэн буцчихаад
                                 Нүдэнд харагдсан бүхнээ минийх хэмээн өмчирхөж
                                 Нүцгэн хүсэлдээ тарчилдаг нь бид биш гэж үү

Бурхан багшийн намтар

| Sunday, February 19, 2012

Хималайн уулсын урд хормойг ороон урсах Рохини голын эрэг дээр оршигч, Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Суддодана Гаутама буюу ариун идээт хаан бээр амьдарч байжээ. Тэрбээр шулуун шударга, цэцэн мэргэн хэмээн алдаршиж, айлдсан болгоныг нь үг дуугүй дагах ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээжээ. Хааны хатныг Маяа хэмээнэ. Тэрбээр мөнөөхи Шагжа омгийнхны үүсгэж буй болгосон хөрш зэргэлдээ орших нэгэн улс гүрний эзэн хааны нагац ахын охин буюу эзэн хааны үеэл дүү байжээ. Хаан, хатан хоёр гэрлэснээс янагш хорь гаруй жил улирсан ч, тэдэнд үр заяасангүй. Нэгэнтээ хааны хатан цагаан заан баруун сугаар хэвлийд нь орж бие давхар болов хэмээн сонин зүүд зүүдлэв.

Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны үлгэр

|

Нэгэн солонгос компанид дадлага хийгээд ойрд нилээн ажил ихтэй, завгүй гүйгээд блогтоо бичлэг оруулж чадсангүй.

Та бүхэндээ Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн намтар болон "Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны үлгэр"-ийг зориулж байна.

Равжаа хутагтын намтар:

Говийн ноён догшин хутагт Данзанравжаа /1803-1856/

Ноён хутагт 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хєвсгєл сумын нутаг Дулаан хар уулын баруунтайх шанданд ядуу зvдvv амьдралтай Дулдуйтын ганц хvv болон мэндэлсэн гэдэг. Ээж нь тєрєхийн гэмээр нас барж, аав нь хvvгээ хєтлєн амьтан ах дvvсээс гуйлга гуйн єсгєжээ.
Равжаа хутагт хар багаасаа цовоо сэргэлэн нэгэн байсан нь долоохон настайд нь тохиолдсон vйл явдлаас тодорхой байдаг. Аавыгаа даган ноёны хуриманд очтол бороо орж, хvvгийн суусан vvд хавиар хуурай атал гэрийн хоймор тал усанд автжээ. Найрчид бяцхан хvvгээр тоглоом шоглоом хийтэл
"Vvл нь гараад бороо орохын цагт
Vvд гэмээнэ хоймор юуны ялгаа вэ
Vйл нь байгаад vхэхийн цагт
Хєгшин гэмээнэ залуу юуны ялгаа байх вэ" гэж часхийтэл хариулан тэднийг дуугvй болгож, "Хурмаст тэнгэр" гэдэг алдарт дуугаа зохион дуулсан байдаг.

Үүнийг үзээрэй гэж хэлэх байна.

| Friday, November 25, 2011

Саяхан Монголд SMCUB("Сошиал Медиа Клуб-Улаанбаатар") 11 сарын Анхны Чөлөөт Уулзалт болж олон илтгэгч нар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан байна. Үүнийг зохион байгуулж оролцсон NMMATeam-нхандаа баярлалаа.

Та SMCUB-ын талаар дараах хуудсуудаас мэдээлэл авч болно.
http://socialmediaclub.org/chapter/ulaanbaatar
http://facebook.com/SMCUlaanbaatar/
http://twitter.com/SMCUlaanbaatar/
http://flickr.com/SMCUlaanbaatar/

"Future Research Information Forum 2011" удахгүй болно.

| Thursday, November 24, 2011

Саяхан мэйлээ шалгатал  KISTI-ээс "...님 미래연구정보포럼에 초청합니다" гэсэн мэйл ирсэн байна. Удахгүй буюу 2011 оны 12 сарын 7-ны өдөр "Future Research Information Forum 2011" хэлэлцүүлэг болно гэнэ. Мэдээлэл технологиийн чиглэлээр БНСУ-д сурдаг, судалгаа хийдэг, компанид ажилладаг хэн боловч оролцож болох юм байна. Та бүхэн сонирхож байвал бүртгүүлээрэй.

Чингис хааны айлтгал

| Thursday, November 3, 2011


                          Хүчирхэг байснаа мартаад
                                Хүний бүхнийг илүүд үзнэ
                                Өөдтэй бүхнээ өнгөөр солиод
                                Өөрийн бүхэнг өшиглөж хаяна
                                Өчигдөр байгаагүй мэт
                                Өнөөдөр л байх мэт
                                Маргааш ирэхгүй мэт
                                Марган цэцэрхэгч их болжээ

                                Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
                                Сүүдрээ арилжин сүг захиалагчид
                                Голомтоо тонон гараа бузарлагсад
                                Газраа ухан авсаа ирэгчид
                                Баасаар дүүрсэн гүзээгээ
                                Буян хэмээн эндүүрэгчид...

                                Чингис хааны айлтгал: "Эзэн би эргэн ирлээ"

Үйлийн үрийн тухай

|


Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжан сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид